Хүнс гэдэг нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг дэмжин хамгаалахад шаардагдах хүнсний түүхий эд, хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн, ундны усыг хэлнэ.
Хүнсний аюулгүй байдал гэдэг нь хүнсний зүйлийн хангамж, бүтцийн болон чанар, эрүүл ахуйн зохистой хэм хэмжээ хангагдсан байдлыг хэлнэ.
Аюулгүй хүнс гэдэг нь Хор хөнөөл, гэмтэл, өвчин үүсэх буюу эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүй хүнсийг хэлнэ.
Хүнсний аюулгүй байдал яагаад хэрэгтэй вэ?
- Хүнсний түүхий эд, материалын чанар аюулгүй байдлыг хангаснаар хүний амьд явах эрх хангагдана.
- Нийт өвчлөлийн 80 орчим хувь нь хоол хүнснээс үүдэлтэй байдаг.
- Чанар, стандартын шаардлага хангаагүй хоол хүнс их хэмжээний хаягдлыг бий болгож байгаль орчныг бохирдуулан агаар дуслын замаар халдварт өвчин тараана.
- Чанартай хүнс үйлдвэрлэгч хүнсний үйлдвэр, үйлүчилгээ, худалдааны газруудын нэр хүнд унаж, хэрэглэгчдээс тэдэнд итгэх итгэл алдарна.