“Хүнсний аюулгүй байдал”-ын 3 сарын аян, “Стандарттай Монгол” нөлөөллийн аян, “Стандартын хэрэгжилтийн үр дүнг нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд ХХААГ-ийн байцаагч нартай хамтран Сайнцагаан суманд үйлд ажиллагаа явуулж буй худалдааны газруудад хугацаа нь дууссан, хаяг шошгын зөрчилтэй бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтад “Мандалын говийн хурд” ХХК, “Номадс фүүд”ХХК, “Номгон рашаан”ХХК-ийн худалдааны газрууд, 60 гаруй иргэд оролцлоо. Мөн иргэдэд хугацаа дууссан болон хаяг шошгоны зөрчилтэй бүтээгдэхүүн худалдан авахгүй байх талаар зөвлөгөө өгч MNS 5021-1:2024 Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага, MNS 6648:2016 Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавих шаардлага стандартуудаар гарын авлага тараалаа.