ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.
Салбарын улсын ерөнхий байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 12/10 дугаартай батлагдсан “Төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Дундговь аймгийн төвд үйл ажиллагаа эрхэлж буй 7 ААН-ийн хүнсний дэлгүүрт Хэмжил зүйн тухай хууль болон “Савласан бүтээгдэхүүний тоон хэмжээнд хэмжил зүйн хяналт, шалгалт хийх журам, холбогдох стандарт”-ын хүрээнд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгууллаа.
Хяналт шалгалтыг Хэмжил зүйн хяналтын улсын байцаагч Т.Төрбат, Бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн Д.Дэнсмаа, Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн Б.Отгонсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэж, баталгаажуулалтад хамрагдаагүй хэмжих хэрэгсэл ашиглаж байсан 3 зөрчлийг газар дээр нь арилгуулж, хэмжих хэрэгслийг баталгаажуулалтад хамруулан, зөвшөөрөлгүй жин худалдаалах үйл ажиллагааг таслан зогсоож, цаашид хууль дүрмийг мөрдөж ажиллах талаар зөвлөмж өглөө.
Бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн Д.Дэнсмаа MNS 6648:2016 Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошгололтод тавих шаардлага стандартаар мэдээлэл, арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа.