“ХЭМЖИЛ ЗҮЙН СУУРЬ АСУУДЛУУД” СЭДЭВТ СУРГАЛТЫГ 10 ДУГААР САРЫН 03, 04-НИЙ ӨДРҮҮДЭД ТАНХИМААР БОЛОН ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛНА.
Сургалтын зорилго: Хэмжил зүйн тухай хуулийн зорилго, бүтэц, агуулга, хуулийг дагаж гарсан дүрэм журамтай танилцах, хэмжил зүйн суурь ойлголт, ерөнхий нэр томьёо, тодорхойлолт, хэмжил зүйн дэд бүтэц, тогтолцоо, үйл ажиллагааны талаар мэдээлэл авах, хэмжлийн алдаа, хэмжлийн эргэлзээг тооцоолох, олон улсын нэгжийн СИ систем, үндсэн, уламжилсан, эмхэтгэсэн нэгжүүдийн талаарх мэдлэг олгоно.
Хамрах хүрээ: Хэмжих хэрэгслийг импортлох, суурилуулах, засварлах, худалдах үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгж, байгууллагуудын инженер техникийн ажилтнууд хамрагдана.