Уяхан замбуутивийн наран 3000 уртын дууч, морин хуурчдын арга хэмжээнд тус байгууллагын албан хаагчид оролцлоо. Уртын дуунд Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн Б.Батцоож, нян судлалын шинжээч Э:Анхчимэг, үйлчилгээний ажилтан Л.Отгонтуяа, морин хуурчаар жижүүр Р.Мөнхдалай нар оролцлоо. Мөн тус арга хэмжээний үеэр хуушуур хайрч байгаа тосыг "Testo-270" тосны чанар шалгагч багажаар газар дээр нь тодорхойлж, шаардлага хангаагүй тосоор хуушуур хайрч байсан 2 иргэний үйлдлийг зогсоож, тосыг солиулан ажиллалаа.