Хэмжил дэлхийн хүнсний тогтолцоонд дэмжлэг үзүүлэх нь уриатай “Дэлхийн хэмжил зүйн өдөр”-ийг угтан Стандарт хэмжил зүйн хэлтсээс ГИЦС-ийн 9-р ангийн сурагчдын дунд сургалт зохион байгуулж, Хэлтсийн дарга А.Пүрэвсүрэн үг хэлж, Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн Б.Батцоож Хэмжил хэрэгсэл баталгаажуулалт, Хэмжил зүйн ерөнхий ойлголт, Хэмжил зүйн лабораторийн талаар мэдээлэл хийлээ. Мөн Хэмжил хэрэгсэл баталгаажуулалт, Хэмжил зүйн ерөнхий ойлголт болон танин мэдэхүйн талаар “АХА” тэмцээн зохион байгууллаа.
1-р байр Өргөмжлөл, үнэ бүхий зүйл- 9б ангийн сурагч Ч.Шинэцэцэг
2-р байр Өргөмжлөл, үнэ бүхий зүйл- 9б ангийн сурагч Д.Уран-Амгалан
Хэмжил зүйн лаборатори болон Сорилтын итгэмжлэгдсэн лабораторийн үйл ажиллагаа ба ерөнхий ойлголтыг сурагчдад таниулцууллаа.