Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь стратегийн зорилгоо дараах байдлаар томьёолж байна. Үүнд:
Монгол Улсын хөгжлийн стратеги, чиг хандлагад нийцүүлэн улс орон, нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, сорьцын хяналтын бодлогоор дэмжлэг үзүүлэхэд оршино.
Дээрх стратегийн зорилгын хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ.
Үүнд: Стратегийн зорилт 1: Стандарт, хэмжил зүйн салбарын орлогыг нэмэгдүүлнэ.
Стратегийн зорилт 2: Үндэсний стандартад олон улсын стандартын борлуулалтыг нэмэгдүүлнэ.
Стратегийн зорилт 3: Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын тоог нэмэгдүүлэх.
Стратегийн зорилт 4: Эталоны шалгалт тохируулга, хэмжлийн чадавхиа дээшлүүлэх.
Стратегийн зорилт 5: Хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг тохирлын үнэлгээнд хамруулах, нэр төрлийг нэмэгдүүлнэ.
Стратегийн зорилт 6: Үнэт металлын сорьцын хяналтын тогтолцоог бэхжүүлнэ.
Стратегийн зорилт 7: Стандарт, хэмжил зүйн салбарын мэргэжилтэн бэлтгэх, чадавхжуулах.