Стандарт, хэмжил зүйн салбарын хөгжилд тэмүүлсэн 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анх 1923 онд “Жин хэмжүүрийн товчоо” нэртэйгээр 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байсан бол өдгөө 14 нэгж, харъяа газар нэг, 21 аймагийн салбар хэлтсүүд нийт 700 гаруй ажилтан, албан хаагчтайгаар өргөжин тэлж, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг болсон Стандарт, хэмжил зүйн газар өнөөдөр байгууллагынхаа үүсэл хөгжил, төлөвшил дэвшлийн нэгэн зууны баяраа тэмдэглэж байна.
Төрийн ордонд болж буй арга хэмжээг СХЗГ-ын дарга Б.Ууганбаяр нээж, үг хэллээ. Тэрбээр, "1923-2023 оныг хүртэлх зуун жилийн хугацаанд нийгэм улс төр, цаг үеийн хөгжил, хувьслын олон янзын өнгө аясыг туулсан ч ажил мэргэжлээ үргэлжлүүлсээр ирсэн үе үеийн стандарт, хэмжил зүйчиддээ талархан мэхийе. Стандарт хэмжил зүйн салбарын үүсч хөгжсөн нэгэн зууны түүх бол та ажил мэргэжлийн нэр төр, үнэ цэн, үүрэг оролцооны баяр билээ. Стандарт, хэмжил зүйн газрынхан олон улсын жишигт нийцсэн чанар стандартын үндэсний систем тогтолцоотой болох, судалгаанд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй, амьдралын хөрсөнд нийцэн хэрэгжих боломжтой бодлого үйл ажиллагаа явуулах нийгэм цаг үеийн шаардлагыг хүлээн авч, ажил хэрэг болгохоор хичээн зорьж байна.
Чанар стандартад итгэх итгэл, хандах үнэ цэнийг өсгөх, үр дүнг нь танин мэдүүлэх соён гэгээрлийн ажлууд өрнүүлж, бүхнийг эхнээс нь эрэмбэлэн цэгцэлж, эмхлэн харж, засан сайжруулж, зөв удирдан чиглүүлье гэсэн үндсэн үзэл баримтлал бүхий санал санаачилгууд гарган ажиллаж байна.
чанарын үнэлгээний үндэсний хэмжээний дэд бүтэц бий болгохын тулд эрх зүйн орчныг боловсронгуй болгож, чанар стандарт тогтоох, баталгаажуулах, мөрдөх, хэрэгжүүлэх, хянах ажлын уялдааг хангах, санхүү эдийн засгийн бэрхшээлийг шийдвэрлэх зоригтой алхмуудыг хийн ажиллаж байна. Та бүхэн халуун баярын мэндийг хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" хэмээн хэллээ.
Мөн Олон улсын Стандартчиллын Дэд ерөнхий нарийн бичгийн дарга Силвио Дулински, Туркийн Халал итгэмжлэлийн агентлагийг төлөөлж Монгол Улс дахь Туркийн элчин сайдын яамны Худалдааны зөвлөх Кадир Серяан, Олон улсын Стандартчиллын Байгууллагын Дэд ерөнхий нарийн бичгийн дарга Силвио Дулински, Туркийн Халал итгэмжлэлийн агентлагийг төлөөлж Монгол Улс дахь Туркийн элчин сайдын яамны Худалдааны зөвлөх Кадир Серяан нар баярын хуралд дэвшүүлсэн юм.
Баярын хурлын үеэр тус байгууллагын ажилтан Р.Мөнхдалай Стандарт, хэмжил зүйн салбарт тасралтгүй 32 ажилласан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн төрийн дээд "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаалаа.