Хими хор судлалын лаборатори: Дэлгэрцогт сумын сургууль, ШШГГ-ын нэг өдрийн хоолны илчлэг тодорхойлох шинжилгээ, ундны ус, ахуй, хүнсний бүтээгдэхүүний шинжилгээг 42 сорьцод 138 үзүүлэлтээр шинжилгээг хийж, стандартын шаардлага хангаагүй 3 сорьцыг илрүүлэн ажиллалаа.
ААН-ийн нийт 64 сорьцод 179 үзүүлэлтээр цахимд бүртгэснээс: Албан хүсэлтийн шинжилгээг 62 сорьц, 164 үзүүлэлт, давтан шинжилгээг 2 сорьц 15 үзүүлэлтээр шинжилгээг батлагдсан стандарт арга, аргачлалын дагуу шинжилгээ хийж, стандартын шаардлага хангаагүй 3 сорьц илрүүллээ.
Нян судлалын лаборатори: Ундны ус, гоо сайхны бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний шинжилгээг 22 сорьцод 41 үзүүлэлтээр хийж ажиллалаа. Стандартын шаардлага хангаагүй эерэг сорьц илрээгүй.