ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ ЗӨВЛӨМЖ: Уураглаг цагаан идээг савлахдаа шаардлага хангасан зориулалтын мөнгөлөг болон паргаментен цаас, хуванцар аяга, картонон болон цаасан хайрцаг, малын гүзээнд савлана. Хатуу бяслагны гадаргуу нь парафин бүрхүүлтэй байж болно. Пергаментан цаасаар доторлосон картонон хайрцагт ааруул, хорхой ааруул, ээзгийг савлана. Бүтээгдэхүүний сав, баглаа боодлын зориулалтаар ба худалдаа үйлчилгээнд 0.025 мм болон түүнээс бага зузаантай нийлэг хальсан уутыг хэрэглэхгүй болно.