Эслэг нь хоол боловсруулах тогтолцоо хэвийн ажиллах,нягтрал багатай өөх тосны хуримтлалд саад болсноороо зүрх судасны өвчнөөс сэргийлэх,хамгийн чухал нь нарийн гэдэснээс нүүрс ус,(сахар) түргэн шимэгдэж цусны сахар огцом ихэсгэхээс сэргийлж байдаг гэсэн утгаараа юугаар ч орлуулшгүй юм.
ЭСЛЭГЭЭР БАЯЛАГ ХҮНСҮҮД:
Хар шош, брокколи, лима шош, авакодо, цэцэгт байцай, батат, манжин, лийр, улаан шош, инжир, нектарин чангаанз, лууван, алит, гуава, маалингын үр, овьёос, наранцэцэгийн самар, фундук, арвай, хивэг зэргийг эслэгээр хамгийн баялаг хүнс гэж нэрлэдэг.
Цэцэгт байцайнд сульфорофан гэдэг хорт хавдрын эсийг дарангуйлдаг, цусан дахь сахарыг тэнцвэржүүлдэг бодис агуулагддаг. Эслэг нь хоол боловсруулах тогтолцоо хэвийн ажиллах, нягтрал багатай өөх тосны хуримтлалд саад болсноороо зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хамгийн чухал нь нарийн гэдэснээс нүүрс ус, түргэн шимэгдэж цусны сахар огцом нэмэгдэхээс сэргийлж байдаг.
Эмэгтэй хүн өдөрт 25 гр-аас багагүй эрэгтэй хүн 36 гр-аас багагүй эслэг хүнсний нэхдэс мэтийг зооглож байх ёстой гэж тогтоосон хэм хэмжээ байдаг.
Хүнсний ногоонд: Байцай 2-2,4 гр эслэг, 100 гр лууван 2,2 гр, амтат чинжүү 1,3-,17 гр, хальстай төмсөнд 2,2 гр шанцай 1,8 гр цэцэгт байцай 4,2 гр авакодо 6,7 гр
Нарийн ногоонд: Яншуй 1,3 гр, эрдэнэ шиш 7,3 гр, улаан лооль 1,3 гр, хальстай алим 1-4 гр гэх мэт харилцан адилгүй байдаг.