ЗӨВЛӨМЖ: Жавелион нь бактери, вирус, мөөгөнцөр, сүрьеэгийн савханцарт идэвхитэй нөлөөлж устгах үйлчилгээ үзүүлдэг.
ЖАВЕЛИОН
Жавелион нь цагаан өнгөтэй, таблетка хэлбэртэй, үндсэн бодис нь дихлоризоциануровын хүчлийн натрийн давс юм. 1 ширхэг шахмалд 1.5 гр идэвхтэй хлор агуулдаг байна. найруулсан уусмал нь өнгөгүй, сулхан хлорын үнэртэй. Үйлдвэрлэснээс хойш нэг жилийн хугацаанд хадгалах ба найруулсан уусмалыг 3 хоног хадгална.
Жавелионыг халдваргүйжүүлэлтэд хэрэглэх үед дараах зааврыг баримтлан ажиллана.
- Хлор агуулсан бодист харшилтай хүнийг ажиллуулж болохгүй.
- Ажлын уусмалыг амьсгалын замаар орохоос сэргийлж маск зүүх
- Арьсыг цочрохоос сэргийлэн резинэн бээлийн хэрэглэх
- Жавелионы 0.06% дээш проценттэй ажлын уусмал хэрэглэж байгаа нөхцөлд дээрх хамгаалах хэрэгслийг заавал хэрэглэнэ.
- Халдвэргүйжүүлэлт хийж дууссаны дараа 15 минут агаар оруулна.
- Савтай уусмалыг заавал таглаж хадгална.
- Хоол хүнсний зүйл, эмийн бодисоос хол, хүүхдийн гар хүрэхгүй газар тагийг нь сайн таглах хэрэгтэй.