ЗӨВЛӨМЖ: Жимс хүнсний ногоог зүсч хэрэглэхдээ зориулалтын модон тавиур ашиглаарай! Махны модон дээр зүсвэл түүхий маханд агуулагдах бичил биетэн жимс ногоог бохирдуулна.
ЖИМС, ХҮНСНИЙ НОГООТОЙ ХОЛБООТОЙ ХООЛНЫ ХОРДЛОГО ГЭДЭСНИЙ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА.
- Жимс хүнсний ногоо нь тариалалтын талбайгаас таны гар дээр ирэх хүртлээ төрөл бүрээр бохирддог.
- Ил задгай худалдаалагдаж буй жимс, хүнсний ногоо нь гадаад орчин, хөрсөнд агуулагдах гэдэсний халдвар үүсгэгч, автомашинаас ялгарах хүнд металл зэрэг химийн бодисоор бохирддог.
- Жимс хүнсний ногоог хэрэглэхийн өмнө заавал бүлээн усаар угааж бохирдлыг цэвэрлэнэ. тарвасны гадна хальсыг угаалгүй хэрэглэсэн тохиолдолд гараар дамжин гэдэсний халдварт өвчнөөр өвдөх эрсдэлтэй.
- Жимс хүнсний ногоог зүсэж хэрэглэхдээ зориулалтын модон тавиур ашиглаарай. Махны модон дээр зүсвэл түүхий маханд агуулагдах бичил биетэн жимс ногоог бохирдуулна.