Хувиргасан амьд организм /ГМО/бүхий бүтээгдэхүүн дэлхий даяар маргаан дагуулсаар байгаа бөгөөд сүүлийн үед хэдэн арван улс ГМО бүхий бүтээгдэхүүний импортыг зогсоогоод байгаа юм.
Будааны гурилаар хийсэн буюу орц найрлаганд нь орсон каш, хүүхдийн будаа, сүүн тэжээл, гоймон зэргийг хэрэглэхээс эрс татгалзах нь зүйтэй гэж анхааруулжээ.
ГЕНИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН ГЭЖ ЮУ ВЭ?
Биотехнологийн аргыг хэрэглэж гарган авсан генетик материалын шинэ хослол бүхий хувиргасан амьд организмыг олон улсад "GMO-Genetically Modified Organism" гэж тэмдэглэдэг.
Хувиргасан амьд организмыг гарган авах шалтгаан:
- Дэлхийн хүн амын хурдтай өсөлт
- Өдөр тутмын нэмэгдэж буй хүнсний хэрэгцээ
- Байгалийн баялгийн нөөцийн хомсдол
- Шинжлэх ухаан, технологийн ололтыг үйлдвэрлэл, практикт эрчимтэй ашиглах шаардлага дэлхий дахинд гарсан.
ХУВИРГАСАН АМЬД ОРГАНИЗМЫН ТАЛААРХ БАРИМТУУД
- Анхны генийн өөрчлөлттэй организм болох шавж болон өвчинд тэсвэртэй улаан лоолийг 1994 онд гарган авсан.
- Дэлхийд тариалж буй буудай, будаа, төмс, улаан лооль зэрэг өдөр тутмын хүнсний хэрэглээний таримал ургамал болон шар буурцаг, эрдэнэ шиш, хөвөнгийн ургамлын дийлэнх 26-77% нь хувирсан амьд организм байдаг.
- Манай улсад оруулж ирж буй хүнсний бүтээгдэхүүний 80 гаруй хувь нь хувиргасан амьд организм буюу генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн байдаг.
"Greenpeace" ОУ-ын байгууллагаас 2012 онд баталсан генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний хар жагсаалтаас:
- Pepsi
- Mars болон HM
- Snickers
- Twix
- Milky Way
- Cadbury (шоколад болон какао)
- Ferrero (шоколад)
- Nestle (шоколад)
- Nesquik (какао)
- Coca cola, Sprite, Fanta орсон байдаг.