ЗӨВЛӨМЖ: Салмонелла нянгийн халдварын эрсдлийг бууруулахын тулд хүнсний үйлдвэрлэлийн бүх шатны бохирдлыг бууруулах, хүнсний бүтээгдэхүүний эрүүл аюулгүй байдлыг хангах нь чухал.
Салмонеллаар үүсгэгдэх хоолны хордлого
Салмонелла нян нь грам сөрөг, споргүй, хоолны хордлого үүсгэгч савханцар
Халдварын гол шалтгаан болдог хүнсний бүтээгдэхүүн:
Түүхий мах, загас, тахианы өндөг, түүхий ногооны салат, хүнсний ногоо
Халдварлах зам:
Халдварт өвчтэй хүн, мал амьтнаас гадаад орчинд халдварлан хоол хүнсний зүйл, бохир гар, ус, хөрс, эд зүйлээр дамжин өвчлүүлнэ.
Халдварын эрсдэлийг бууруулахын тулд хүнсний үйлдвэрлэлийн бүх шатны бохирдлыг бууруулах, хүнсний бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдлыг хангах нь чухал юм.