"Стафилококк Ауреус" бактерийн хордлого, түүний нөлөө
Staphylococcus Aureus бактери нь хоолны хордлогоос гадна идээт үрэвслийг үүсгэнэ. Стафилококк нь зөв бөмбөрцөг хэлбэртэй, грам эерэг хөдөлгөөнгүй коккуудын бүлэгт багтдаг бактери юм. Стафилококк нь хүрээлэн буй орчинд тогтвортой бөгөөд антибиотикт нэлээд өндөр эсэргүүцэлтэй байдаг.
Нян өсөж үржихэд хугацаа, дулаан чийглэг хэрэгтэй байдаг. Нэг нян 2 дахин их тоотой болж үржихэд ердөө 15 минут хангалттай, 6 цагийн дотор 1 нян 16 сая тоотой болж үржинэ. Нийт хоолны хордлогын 30-40% нь эмгэгтөрөгч бактеруудаар үүсгэгддэг. Хоолны хордлого, стафилоккоор өдөөгдөж, цочмог хэлбэрээр үүсдэг. Ихэнхдээ халдварын анхны шинж тэмдгүүд нь бохирдсон хоол идсэнээс хойш хагас цагийн дараа ажиглагддаг. Шинж тэмдгүүдийн дунд өвчтөнүүд хэвлийгээр өвдөх, байнга бөөлжих, суулгах, дотор муухайрах хандлагатай байдаг.
Хоолны хордлого нь нянгийн гаралтай хоолны хордлого, нянгийн бус гаралтай хоолны хордлого гэж 2 хуваагддаг.
Гол эх үүсвэр: Хэрэглэхийн өмнө тодорхой дулааны боловсруулалт шаардагддаггүй хоол хүнс буюу царцаамаг, хавчуургатай талх, нарийн боов, бялуу гэх мэт нь уг хордлогын гол эх үүсвэр болдог.
Нууц үе: 30 мин-8 цаг
Шинж тэмдэг: Огцом дотор муухайрах, бөөлжих, гэдэс базлах, суулгах
Үргэлжлэх хугацаа: 1 өдөр
Авах арга хэмжээ: Их хэмжээний шингэн зүйл ууж, хэвтэж амарна. Хэрвээ шингэн юм ууж чадахгүй байвал яаралтай тусламж дуудна.