ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ ЗӨВЛӨМЖ: Давс их хэрэглэснээр хавдрын өвчнөөр өвчлөх магадлал өснө. Та бүхэн давсны хэрэглээгээ багасгаж, эрүүл мэндээ хамгаалаарай.
Давс яагаад хүний эрүүл мэндэд муу вэ?
Давс их хэрэглэснээр:
- Цусны даралт ихсэлтэд нөлөөлнө
- Тархины харвалт өгөхөд нөлөөлнө
- Хавдраар өвчлөх магадлал өснө
- Зүрхний шигдээс өвчинд нөлөөлнө
- Бөөрний чулуу үүсэхэд нөлөөлнө
Давсны хэрэглээгээ багасгах арга:
- Цуу болон давсны хэрэглээг 2 дахин багасгах
- Ширээн дээр давс тавихыг болих
- Давч цацаж шарсан, жигнэсэн, эсвэл цуунд дүрсэн мах ногоо хэрэглэхгүй байх
- Давсалж хатаасан загас, нөөшилсөн даршилсан ногооны хэрэглээг багасгах
ХОНОГТ ХЭРЭГЛЭХ ДАВСНЫ ЗОХИСТОЙ ХЭМЖЭЭ 5 ГР БАЙНА.