Селен нь хорт хавдараар өвчлөх эрсдлийг бууруулна. Эсийн ДНК-ийн гэмтлээс сэргийлж, эсийн хэвийн өсөлтийг хангаж, гэмтсэн эсийг сэргээнэ.
СЕЛЕН АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД
Селен нь олонх ургамлын болон амьтны гаралтай бүтээгдэхүүнүүдэд илүүтэй агуулагдана. Үүнд: Далайн загас болон далайн бүтээгдэхүүнүүд ялангуяа осьминог, краб, кальмар, сельд ба далайн байцай, далайн давсанд их байдаг. Мөн мах болон малын дотор гэдэс (элэг, бөөр, зүрх), үр тарианы бүтээгдэхүүнүүд: улаан буудайн соёлж, бүхэл үрийн ширхэгтэй гурил, хэвэг, хар будаа, овьёос, эрдэнэ шиш зэрэг ургамлууд, улаан лооль, саримс, дрож, мөөг, өндөг, оливийн тосонд ч агуулагдах боловч боловсруулалтын явцад селений хэмжээ байнга буурч байдаг.
Харин нярай хүүхэд эхийн сүүгээр дамжуулан селен авах ба эхийн сүүнд үнээний сүүгээр дамжуулан селен авах ба эхийн сүүнд үнээний сүүнээс хэд дахин илүүтэй агуулагдана.
СЕЛЕНИЙ АЧ ХОЛБОГДОЛ
- Хүний биеийн дархлааг сайжруулж, организмын өөрийгөө зохицуулах процессыг идэвхжүүлдэг.
- Хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулна.
- Эсийн ДНК-ийн гэмтлээс сэргийлж, эсийн хэвийн өсөлтийг хангаж, гэмтсэн эсийг сэргээнэ.
- Нойр булчирхайн хэвийн үйл ажиллагаанд тустай.
- Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
- Тосонд уусдаг амин дэмүүдийн шингэхэд тустай.
- Зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ.
- Нүдний харааг хэвийн байлгахад тустай.
- Жирэмсэн, хөхүүл эх болон нярайн төрөл бүрийн төрөлхийн эмгэг, өвчлөлүүдээс урьдчилан сэргийлнэ.
- Арьс, үс, хумсны эрүүл байдлыг хадгална.
СЕЛЕНИЙ ОРГАНИЗМЫН ХЭВИЙН БАЙДЛЫГ ХАНГАХ ХОНОГТ ХЭРЭГЛЭХ ХЭМЖЭЭ
ДЭМБ-ын зөвлөмжөөр бидэнд маш бага селен шаардлагатай. Үүнд:
- Эрэгтэй хүн хоногт 70 мкг
- Эмэгтэй хүн хоногт 55 мкг
- Нярай хүүхэд 0-6 сар 10 мкг/хоногт, 6-12 сар 15 мкг
- Хүүхэд 1-6 нас 20 мкг/хоногт, 7-10 нас 30 мкг
- Эрэгтэй хүүхэд 11-14 нас 40 мкг
- Охид 11-14 нас 45 мкг
- Эрэгтэй 15-18 нас 50 мкг
- 19 нас ба түүнээс дээш 70 мкг
- Эмэгтэй 15-18 нас 50 мкг
- 19 нас ба түүнээс дээш 55 мкг
- Жирэмсэн эх 65-200 хүртэл мкг
- Хөхүүл эх 75-200 хүртэл мкг
- Хэрэглээний дээд хэмжээ 400 мкг-ийг хоногт хэрэглэж болно.