Хүнсний хөгцөрсөн бүтээгдэхүүнээс татгалзах нь хорт хавдраас сэргийлнэ.
ХӨГЦ
Хөгц нь хүний биед ихээхэн муу нөлөөтэй хорт бодис ялгаруулдаг ба эрдэмтэд хөгцийг "чимээгүй алуурчин" гэж нэрлэдэг байна. Хүмүүс хөргөгчнөөсөө хөгцтэй хүнс олоод хаядаг бол зарим хэсэг нь аюулгүй гэж үзэн хүнсэндээ хэрэглэсээр байдаг. Хүнсний бүтээгдэхүүн дээр үүсэн бий болсон хөгцийг хамгийн аюултай гэж үздэг. Ийм хүнс идсэнээр хөгц хэмээн нэрлэх тэрхүү мөөгөнцөрийн бүхэл бүтэн систем, асар их хэмжээний хор тэр чигэрээ хүний биед орох болно.
ХӨГЦӨРСӨН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХ, АЮУЛТАЙ ХООЛ ХҮНС
- Hot dog болон гахайн мах
- Чанаад удсан тахианы мах, бусад төрлийн махан бүтээгдэхүүн
- Гоймонтой, бяслагтай хоолнууд, паста
- Үр тарианы бүтээгдэхүүн /гурил, будаа/
- Зөөлөн бяслаг, цөцгий, тараг
- Жимсний чанамал, цэлцэгнүүр
- Зөөлөн хүнсний ногоо болон жимснүүд
- Самар, буурцагт ургамал, самрын тос
- Талх, гурилан бүтээгдэхүүн