ЗӨВЛӨМЖ: Хөгц нь амьд организмд бидний төсөөлсөнөөс илүү аюул хор уршигтайгаас гадна халуун хүйтэнд тэсвэртэй, ургамал, даавуу, үр тариа, хоол хүнс болон бүх төрлийн хатуу гадаргууд ургадаг.
ХӨГЦ МӨӨГӨНЦӨР ГЭЖ ЮУ ВЭ
Мөөгний ангид хамаарагдах бөгөөд хлофилл байхгүй, мицель маягийн салаалсан биетэй, бичил биет спор ялгаруулсан ус чийг авсан гадаргууд наалдан үрждэг, нэг эст доод мөөг /бичил биетэн/ юм. хөгц бол энэ дэлхий дээр үүссэн хамгийн анхны амьдралын хэлбэрийн нэг.
Энэ бичил биетний группд:
Хортой. Хүнсний бүтээгдэхүүн дээрх хөгцийг хамгийн аюултай гэж үздэг бөгөөд ийм хүнс идсэнээр их хэмжээний хор тэр чигээрээ биед орох болно.
Хоргүй. /эмнэлэг, хүнсэнд хэрэглэдэг/ төрлүүдэд хуваагддаг. бидний өдөр тутамд хамгийн түгээмэл тааралддаг хөгц мөөгөнцөрийн нэг төрөл Пенициллин юм.
Хөгцтэй хүнс идээд хордож байж болох шинж тэмдэг:
Хүчил төрөгчийн дутагдалд орох, бөөлжих, толгой өвдөх, суулгах, тамиргүй болох гэх мэт.