“Алсын хараа – 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан эрүүл Монгол хүний суурь үндэс болсон хоол хүнсний чанар, хүртээмжийг сайжруулах, оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, БСШУГ, ХХҮГ, ХХААГ, Тогооч нарын холбооны “Галт билэг” ТББ-тай хамтран Дундговь аймгийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажилтнуудын зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд аймаг, сумдын 80 гаруй тогооч оролцож, салбарын ажилтнуудын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, уриалга гаргалаа. Зөвлөгөөний үеэр бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн Д.Дэнсмаа хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын стандартын хэрэгжилт, цаашид анхаарах асуудлууд сэдвээр илтгэл мэдээлэл хийлээ. Мөн тус хэлтсээс MNS 4946:2019 Хоол үйлдвэрлэлийн газрын стандартаар гарын авлага бэлтгэн тараалаа.
![](https://masm.gov.mn/dug/images/news/1698631419_370218640_707964044546254_5121890462511552689_n.jpg)