Стандарт хэмжилзүйн хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн З.Нандин-Эрдэнэ, Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн Б.Батцоож, Бүтээгдэхүүн үйлчилгээ баталгаажуулалтын мэргэжилтэн Д.Дэнсмаа, Хэмжих хэрэгсэл баталгаажуулалтын Техникч Б.Отгонсүрэн Жолооч Б.Эрдэнэбаатар нарын бүрэлдэхүүнтэй аймгийн баруун талын Луус, Хулд, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Адаацаг сумдад 2022.04.06-04.11-ны хооронд бүтээгдэхүүн үйлчилгээ болон хэмжих хэрэгслийн ээлжит баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэв.
Ээлжит баталгаажуулалтын ажлаар: Дээрхи сумдын нийт 32 худалдаа үйлчилгээний газар баталгаажуулалтын ээлжит магадлан хяналтанд хамрагдаж 25 худалдаа үлйчилгээний газарт тохирлын үнэлгээ хийж хугацаа дууссан тохирлын гэрчилгээг сунгаж ажиллаа.Мөн 32 худалдааны газарт Монгол улсын Монгол Улсын Шадар сайдын 22 дугаар тушаал Баталгаажуулалтын ажил, үйлчилгээний төлбөрийн хэмжээг батлах тухай танилцуулж, мөн хуванцар савны хэрэглээ, баталгаажуулалтын талаар гарын авлага тарааж ажиллаа.
Массын хэмжил зүйн чиглэлээр сумдын худалдааны газар болон Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаандаа ашигладаг 64 жинг шалгаж баталгаажуулан гэрчилгээ олголоо.
Тус сумдад үйл ажиллагаагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөлтэй “Тэс петролиум ХХК”, “Зээгийн бүтээл ХХК”, “Хонины хишиг ХХК”, “Петровис ХХК” , “Баян дэвшил ХХК”, “МТ ХХК”, “Отог трейд ХХК” , “Дашваанжил ХХК”, 12 ширхэг ААНБайгууллагын 28 түгээгүүрийг МNS 3015:2014 /шатахуун түгээгүүр шалгах арга хэрэгсэл гэсэн / стандартын дагуу тус бүрийн хэмжилтийг хийж ээлжит баталгаажуулалтанд хамрууллаа.