Дундговь аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх Баталгаажуулалтын зөвлөл 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж, 65 ААН, иргэний хүсэлтийг хэлэлцэж, стандартын шаардлага хангасан 58 худалдааны газар, 6 хоолны газар, 1 дэн буудлын үйл ажиллагаанд 1-2 жилийн хугацаатай тохирлын гэрчилгээ олгох шийдвэр гаргалаа. Мөн стандартын шаардлага хангаагүй 1 худалдааны газрын үйлчилгээнд тохирлын гэрчилгээ олгох асуудлыг түдгэлзүүлэн шийдвэрлэлээ.