"MNS ISO 9001:2016 Чанарын менежментийн тогтолцоо, шаардлага" сэдэвт сургалтыг 09 дүгээр сарын 19,20-ны өдрүүдэд танхимаар зохион байгуулна.
Сургалтын зорилго: ISO 9000 бүлэг стандартын талаар ерөнхий мэдлэг мэдээлэлтэй болох, Чанарын менежментийн тогтолцоо (ЧМТ)-ны шаардлага, норматив баримт бичиг, хууль эрх зүйн орчныг ойлгох, ЧМТ-г аливаа байгууллагад хэрэгжүүлэх, нэвтрүүлэх болон энэхүү үйл ажиллагаатай холбоотой аудитын үйл явцын талаар мэдлэгтэй болоход тусална.
Хамрах хүрээ: Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартыг хэрэгжүүлэх байгууллагын удирдлага, менежерүүд, чанарын багийн гишүүд оролцох боломжтой.