ҮНДЭСНИЙ БИЧГИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийн хэрэгжилтийг хангах, 2025 оноос төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлын хүрээнд тус хэлтсийн албан хаагчид үндэсний бичгийн модуль-2 сургалтад хамрагдаж байна.