Монгол улсын Шадар сайдын ивээл дор орон даяар зохион байгуулагдаж байгаа “Эрсдэлийн үндэсний форум"-ыг Мандалговь хотноо “Эрсдэл ба стандарт” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү форум хэлэлцүүлэгт Дундговь аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар, сумдын удирдлагууд, хэлтэс агентлагийн удирдах албан тушаалтан, холбогдох мэргэжилтнүүд, ААН, иргэдийн 240 гаруй төлөөлөл танхим болон цахимаар оролцож, 7 салбарын 12 илтгэлийг олон нийтэд танилцууллаа. Форумд тус хэлтсийн нийт албан хаагчид оролцож, хэлтсийн дарга А.Пүрэвсүрэн ‘”Эрсдэлийг удирдах стандарт”, сорилтын лабораторийн эрхлэгч С.Батбаатар “Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг бууруулахад лабораторийн үүрэг” сэдвүүдээр тус тус илтгэл мэдээлэл хийлээ. Форумын төгсгөлд оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн холбогдох газарт хүргүүлэхээр боллоо.
![](https://masm.gov.mn/dug/images/news/1700548586_404396797_3539509436361930_6578179368239811277_n.jpg)