Энэхүү Европын стандарт нь цаг агаарын эсэргүүцэл, аюулгүй байдал, эрчим хүчний хэмнэлтийг хангах, дулааны тогтворжилтыг хангахуйц барилгын хашлага бүтээцэд ашиглах зориулалттай шилэн фасадын шаардлагыг тодорхойлж, холбогдох гүйцэтгэлийн туршилт /үнэлгээ/ тооцооны аргад хамаарна. Энэхүү стандартад хамаарах шилэн фасадын иж бүрдэл нь өөрийн бүрэн бүтэн байдал, механик тогтвортой байдлыг хангах боловч үндсэн барилгын бүтээцийн даацын ачаалал буюу тогтвортой байдалд хамаарахгүй бөгөөд шилэн фасадыг барилгаас тусад нь бие даасан байдлаар сольж болно. Энэ стандарт нь ±15º хүртэлх босоо байрлалтай шилэн фасадын иж бүрдэлд хамаарна. Аливаа налуу хэрэгсэл нь шилэн фасадын иж бүрдэл дотор багтах ёстой. Энэ стандартыг шилэн фасадын иж бүрдэл, түүний дотор бэхэлгээ хийхэд хэрэглэнэ. Энэ стандартын дагуу шилэн фасадыг барилгын хашлага бүтээцийн хэсэг болгон ашиглана. Та бүхэн дараах линкээр орж энэхүү стандарт үзэж танилцана уу. https://estandard.gov.mn/standard/v/6999