![](https://masm.gov.mn/dug/images/news/1694405214_373053904_276206111850514_8625136970671546715_n.jpg)
Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газар, “Мандлын гэгээ” хот тохижуулах аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас Хогийн ургамлын тоосжилтоос шалтгаалан үүсэж буй харшил өвчнийг бууруулах, нийтийн эзэмшлийн гудамж талбайн хог хаягдлыг цэвэрлэн, байгальдаа ээлтэй амьдрахыг уриалсан уриалгад нэгдэж, тус хэлтсийн ажилтнууд байгууллагын ойр орчмын хогийн ургамлыг түүж, зайлууллаа.