Говьсүмбэр аймгийн ЦТС, Багануурын Хэмжил зүйн лабораторитой хамтран Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо сум, Дорноговь аймгийн Их хэт, Даланжаргалан сум, Дундговь аймгийн Баянжаргалан сумын ААН, иргэдийн 1176ш цахилгааны тоолуурыг баталгаажуулалтад хамруулан гэрчилгээ олголоо. Баталгаажуулалтын ажлын явцад ашиглалтын шаардлага хангахгүй болсон 81ш тоолуурт улсын шалгагчийн мэдэгдэл өгч, цаашид ашиглахыг хориглолоо.