Аймгийн Засаг даргын Тамгын газраас 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд зохион байгуулсан “Удирдлагын манлайлал-2023” зөвлөгөөнд хэлтсийн дарга А.Пүрэвсүрэн оролцлоо. Зөвлөгөөнд сумдын болон хэлтэс, агентлагийн удирдлагуудаас бүрдсэн 200 удирдлага, албан хаагчид оролцсон бөгөөд Дундговь аймгийн хөгжлийг тодорхойлоход манлайлал, уялдаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, нэгдсэн мэдээллээр хангах зорилгоор тус сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Сургалт, зөвлөгөөнд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Салбарын бодлого зохицуулалтын газрын Засгийн газрын референт С.Нямбаяр нар оролцож илтгэл, мэдээлэл хүргэлээ.
Сургалтаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, анхаарах асуудлууд, Төрийн албаны шинэтгэл-төрийн албан хаагчийн ёс зүй, сум, агентлагийн сайн туршлага солилцох, аудитаар илэрч буй нийтлэг алдаа зөрчлийг бууруулах, төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлуулах, ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэжлийн түвшнийг үнэлэх журам, 2024 оны орон нутгийн төсвийн төлөвлөлтийн талаар, бодлого шийдвэрийн хэрэгжилт, цаг үеийн ажлын талаар асуулт хариулт зэрэг сургалт, мэдээллүүд хийгдлээ. ![](https://masm.gov.mn/dug/images/news/1698894257_395602962_727519422747915_5977712775942438734_n.jpg)
![](https://masm.gov.mn/dug/images/news/1698894257_395602962_727519422747915_5977712775942438734_n.jpg)