![](https://masm.gov.mn/dug/images/news/1641978780_271807969_3052472271732318_2715324710654748014_n.jpg)
Монгол улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн хүрээнд хуулийн мэдлэгийг нэмэгдүүлэх, үзэл баримтлал, ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газар, С.Буяннэмэхийн нэрэмжит Төв номын сан, Хүний эрхийн Үндэсний комисс хамтран өнөөдөр Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагуудын албан хаагчдын дунд “Дэвжээ” танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгууллаа.
Тус тэмцээнд дөрвөн баг оролцож, багийн мэндчилгээ, гэрийн даалгавруудыг гүйцэтгэн, танин мэдэхүйн болон Үндсэн хуулийн холбогдолтой асуулт зэрэг 5 төрлөөр өрсөлдсөн юм. Стандарт хэмжил зүйн хэлтсийн Улсын шалгагч Б.Батцоож, Орон нутгийн өмчийн газар, Санхүүгийн хянал, дотоод аудитын алба, Статистикийн хэлтэс, Татварын хэлтэс хамтран баг болон амжилттай оролцлоо.