“Дэлхийн стандартын өдөр”-ийг угтан “Илүү сайхан дэлхийн төлөө хамтын зорилго” уриан дор 2021 оны 10-р сарын 14-ны өдөр Сайнцагаан сумын Хүмүүнлэг сургуулийн 12-б , 12-а бүлгийн сурагчдийн дунд эссэ уралдаан зохион байгуулсан Стандарт миний ойлгосноор сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд 45 хүүхэд оролцлоо. Энэхүү эссэ бичлэгийн уралдааны өмнө Стандарт хэмжил зүйн хэлтсийн ажилтнууд тус сургуулийн 12-р ангийн нийт сурагчдад стандартын талаар дэлгэрэнгүй мэдээлэл сургалтыг зохион байгуулсан юм. Эссэ бичлэгийн дүнг гаргахад Г.Хишигням, Х.Цэрэнлхам, Б. Лхагвацэцэг нар эхний гурван байрыг эзэллээ. Байр эзэлсэн сурагчдад байгууллагын зүгээс өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа.