Нян судлалын лабораторид:
Ур чадварын шинжилгээг 2 сорьцод 2 үзүүлэлтээр шинжилгээг хийж байна. Байгууллагын агаарын шинжилгээг 1 сорьцод 1 үзүүлэлтээр хийн ажилласан. Стандартын шаардлага хангаагүй эерэг сорьц илрүүлээгүй. 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 12-ны хооронд 9 ААН-ийн нийт 46 сорьцод 103 үзүүлэлтээр цахимд бүртгэж, шинжилгээг батлагдсан стандарт арга, аргачлалын дагуу хийж гүйцэтгэлээ. Стандартын шаардлага хангаагүй 1 эерэг сорьц илэрсэн. Аймгийн Нэгдсэн эмнэлэг, 1,4,7,8,6 дугаар цэцэрлэгүүд нэг өдрийн хоолны илчлэг тодорхойлох шинжилгээнд хамрагдсан.
Хими, хор судлалын лабораторид:
Ур чадварын шинжилгээг 1 сорьцод 1 үзүүлэлтээр шинжилгээг хийж байна. Нэг өдрийн хоолны илчлэг тодорхойлох шинжилгээг 42 сорьцод 99 үзүүлэлтээр шинжилгээг хийн, стандартын шаардлага хангаагүй 1 эерэг сорьцыг илрүүлэн ажилласан.