Хүнсний ногоо, жимсийг хөргүүргүй, ил задгай эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцлөөс худалдан авч түүхийгээр, угаалгүй, хальслаагүй идсэн тохиолдолд та хоол хүнснээс гаралтай бактерийн хордлогод өртөх өндөр эрсдэлтэй.
ХҮНСНИЙ ТҮҮХИЙ ЭД ХАДГАЛАХ АРГА НӨХЦӨЛ
Хоол хүнсний зүйлд нян өсөж үржих хамгийн таатай орчин нь температурын аюултай бүс буюу +4 өөс +60 хэм байдаг. иймээс хөргөгчид хадгалах ёстой бүтээгдэхүүнийг худалдаж авсанаас хойш цагийн дотор хөргөгчид хийх хэрэгтэй. Хэрвээ температурын аюултай орчинд 4 цагаас илүү хадгалсан бол идэж болохгүй шууд хаях хэрэгтэй.
Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах:
Хуурай нөхцөл: Лаазалсан хүнс, зарим жимс, хүнсний ногоо, гурил будаа, элсэн чихэр, давс, гоймон, +4,5 аас
+21 хэмийн хооронд байна.
Хөргөгчний нөхцөл: Шинэ мах, махан бүтээгдэхүүн, далайн бүх төрлийн хүнс, сүү, цагаан идээ, ихэнх жимс +5 хэм ба түүнээс бага хэмтэй байна.
Хөргөлтийн өрөөний нөхцөл: Мах, далайн гаралтай хүнс зэрэг хөлдөөх шаардлагагүй богино хугацаанд хэрэглэх бүтээгдэхүүн Өрөөний хэм -3,5 аас 0 хэм байна.
Хөлдөөгчний нөхцөл: Хөлдүү мах, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн Хөлдөөгчний температур: -18 аас -23 хэмтэй байна.