Акриламидын өндөр тун бүхий хүнсээр тэжээсэн туршилтын амьтдад хөх, уушиг, бамбай булчирхай болон нөхөн үржихүйн эрхтний хорт хавдрууд үүссэн байдаг.
Уг нэгдлийг их хэмжээгээр агуулдаг шарсан төмс, чипс, пицца, кофе, жигнэмэг, хайрсан болон хатаасан талх зэрэг хоол хүнсийг тогтмол хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
ДЭМБ, АНУ-ын ХСҮТ-ээс акриламидтай холбоотойгоор дараах зөвлөмжүүдийг хүргэдэг. Үүнд:
- Уг нэгдлийг их хэмжээгээр агуулдаг шарсан төмс, чипс, пицца, кофе, жигнэмэг, хайрсан болон хатаасан талх зэрэг хоол хүнсийг тогтмол хэрэглэхгүй байх.
- Гэрийн нөхцөлд хоол хүнсийг бэлтгэхдээ 170-аас доош температурт боловсруулж хэрэглэх.
- Түлэгдсэн, эсвэл хэт борлосон төмс, үр тарианы гаралтай бүтээгдэхүүнээс зайлсхийх
- Түүхий төмсийг хөргөгчинд хадгалахгүй байх
- Төмсийг шарахаас өмнө 20-30 минут усанд сойж хатаах.
АКРИЛАМИД
- Хоол хүнсийг хэт өндөр температурт боловсруулах үед хэд хэдэн төрлийн аюултай химийн нэгдлүүд үүсдэг бөгөөд тэдгээрийн нэгэн төлөөлөл нь акриламид юм.
- Акриламид нь хоол хүнсийг өндөр температурт шарах, хайрах, жигнэх процессын явцад эдгээрт агуулагддаг глюкоз фруктоз зэрэг нүүрс уснууд болон аспарагин хэмээх чөлөөт амин хүчил хооронд явагдах урвалын үр дүнд бий болдог.
- Акриламид нь хүнд шууд байдлаар хорт хавдар үүсгэсэн хэмээх нотолгоо судалгаа гарч ирээгүй боловч уг нэгдлийг албан ёсоор хүнд хорт хавдар үүсгэж болзошгүй химийн нэгдлийг албан ёсоор хүнд хорт хавдар үүсгэж болзошгүй хиймийн нэгдлийн ангилалд багтаадаг.