нэгж, иргэнд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан шийдвэр, хэрэгжилтийг хангуулахаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран хяналт шалгалт зохион байгууллаа. Хяналт шалгалтад Өлзийт, Сайхан-Овоо, Адаацаг, Дэлгэрцогт сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 13 жуулчны бааз, 10 гэр баазын үйлчилгээ эрхлэгч нар хамрагдлаа. Хяналт шалгалтаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, “Хүнсний тухай хууль”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль” болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмын талаар мэдээлэл өгөх, Амралтын газар, жуулчны баазад тавих ерөнхий шаардлага MNS 6043:2019, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд Хөдөлмөрийн эрүүл ахуй. Ажлын байрны орчин. Эрүүл ахуйн шаардлага MNS 4990:2015 стандартын хэрэгжилттэй танилцан холбогдох санал дүгнэлт гарган, заавар зөвлөмж өгч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага өгч, тохирлын үнэлгээнд хамруулахаар боллоо.