Тус хэлтсийн Сорилтын итгэмжлэгдсэн лаборатори нь Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Дундговь аймагт ажиллах айлчлалын үеэр Төрийн тусгай хамгаалалтын нэгдүгээр зэргийн хамгаалалтад байх албан тушаалтны айлчлалын үед хоол, хүнсний аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай 10-00/08 дугаар удирдамжийн дагуу хүнсний аюулгүй байдал, орчны эрүүл ахуйн шинжилгээг 44 сорьцод 130 үзүүлэлтээр хийж, бэлэн байдлыг ханган ажиллалаа.