Намрын ээлжит баталгаажуулалтын ажлаар аймгийн 14 суманд ажиллалаа. Худалдааны газрын үйлчилгээ-54, хоол үйлдвэрлэлийн-6, Дэн буудал-1 үйлчилгээнд стандартын дагуу тохирлын үнэлгээ явуулан нийт 61 ААН, иргэнд 1-2 жилийн хугацаатай тохирлын гэрчилгээ олголоо. Мөн худалдаа эрхлэгчдийн 31 жин, ШТС-ын 30 түгээгүүрийг стандартын дагуу шалгаж баталгаажуулан гэрчилгээ олголоо. Баталгаажуулалтын ажлын явцад худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэдэд өөрсдийн үйл ажиллагааг сурталчлан таниулж, гарын авлага, тараах материал тараан, зөвлөгөө өгч ажиллалаа.