Энэхүү стандартын зорилго нь барилгын ажлын чанарт тавих хяналтыг сайжруулах, барилгын ажлын гүйцэтгэлийн чанарыг шалгаж, хүлээж авах үйл явцыг нэгдсэн тогтолцоонд оруулах, ажлын чанарыг баталгаажуулах, барилгын ажлын чанарыг хүлээж авах ерөнхий зарчмыг тодорхойлоход оршино.
Энэхүү стандарт нь барилгын ажлын чанарыг шалгаж, хүлээж авах үйл явцад хамаарах бөгөөд зураг төслийн боловсруулалт болон тус стандартыг хэрэглэх үед үүссэн чанарын асуудлыг шийдвэрлэхэд хамаарахгүй. Мөн барилгын төрөл бүрийн ажлын гүйцэтгэлийг хүлээж авах техникийн шаардлагыг тогтооход нэгдсэн заавар, удирдамж болно.