“Дэлхийн хэмжил зүйн өдөр”-ийн арга хэмжээг тусгай төлөвлөгөө удирдамжийн дагуу хамтран зохион байгуулахаар ДДЦС ТӨХК, ДДС ТӨХК, Дархан ус суваг ХК, ДСЦТС ХК-ийн хэмжилзүйн лабораторийн эрхлэгч болон холбогдох инженер техникийн ажилтнуудтай “Цай юу, кофе юу” өглөөний уулзалт ярилцлага хийлээ.
Тус арга хэмжээ нь Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс болон Дархан Дулааны Цахилгаан Станц ТӨХК, Дархан Дулааны Сүлжээ ТӨХК, Дархан ус суваг ХК, Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл, Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн хэмжил зүйчдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн нарыг туршлага судлуулах замаар ажилтнуудын ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм.