Байгууллагын түүх:
Стандарт хэмжилзүйн хэлтэс нь 1977 онд Улсын Хэмжил Зүйг Удирдах Ерөнхий Газрын харъяа салбар нэртэйгээр анх байгуулагдсан бөгөөд үйл ажиллагаа нь өргөжин тэлсээр 2008 оны Монгол Улсын Засгийн Газрын 67-р тогтоолоор Стандартчилал хэмжилзүйн хэлтэс болон зохион байгуулагдсан.
Дархан-Уул аймгийн СХЗХэлтэс нь СХЗГазрын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамж, зохицуулалтаар хангагдаж, стандарт, тохирлын үнэлгээ, баталгаажуулалт, хэмжилзүйн нэгдмэл байдлыг хангах орон нутгийн төрийн байгууллага юм.
СХЗХэлтэс нь үйл ажиллагаандаа Стандартчилал, техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай, Хэмжилзүйн тухай тухай хууль болон Засгийн газрын 2018 оны 291-р тогтоол, Засгийн газрын 2002 оны 146-р тогтоол, Засгийн газрын 2008 оны 265-р тогтоол, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрүүдэд стандартчилал, чанар, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах талаар дэвшүүлсэн бодлого, зорилтыг хэрэгжүүлэх ажлыг үр дүнтэйгээр гүйцэтгэн Бүтээгдэхүүн баталгаажуулалтын алба, Хэмжилзүйн алба, Хяналт шалгалт, Үнэт металлын сорьц тогтоох лаборатори, Итгэмжлэгдсэн сорилтын лаборатори гэсэн бүтэцтэй, 24 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.