Сүүлийн үед цахим орчинд Стандарт, хэмжил зүйн газрын нэр, регистрийн дугаар, санхүүгийн тамгатай нэхэмжлэхийг хуурамчаар үйлдэн ширээ, сандал, бусад эд материалыг хямд үнээр худалдана гэсэн зар оруулж, төлбөрийн мөнгийг хувь иргэний дансаар авч, иргэд, олон нийтийг залилан мэхлэх үйлдэл удаа дараа гарч байна.
Манай байгууллагын зүгээс дээрх хууль бус үйлдлийг таслан зогсоож, шалган шийдвэрлэх хүсэлтийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүргүүлээд байгаа билээ.
Иймд иргэд, олон нийт сонор сэрэмжтэй байж, залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.