“ТӨВИЙН БҮСИЙН ТҮНШЛЭЛ-2021”, “ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ”, “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД” ИХ ХОТЫН БАЯР ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛНО
#Дархан хот байгуулагдсаны 60 жилийн ой, "Дэлхийн Стандартын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээг сурталчилах, худалдааны түншлэл тогтоох, зах зээл олох өргөн боломжийг бүрдүүлэх, борлуулалтыг дэмжих зорилготой.
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд, арилжааны банкууд, оролцогч аж ахуйн нэгж иргэд оролцоно.
2021 оны 10 сарын 14-16-ны өдрүүдэд аймгийн Спортын ордон, Найрамдал талбайд зохион байгуулна.
Энэ үеэр дараах үйл ажиллагааг зохион байгуулна.
1. Стандарт хэмжилзүйн хэлтсийн үйл ажиллагааг сурталчилах, хэмжих хэрэгслийн баталгаажуулалт хийх
2. Аймгийн брэнд, шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээний шалгаруулалт
3. Үзэсгэлэн худалдааны мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилах, хөтөлбөр, бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангаж ажиллах
4. Үзэсгэлэн худалдаанд оролцогчдын бүтээгдэхүүний сурталчилгаа, борлуулалт худалдаа, үйлчилгээ
5. Хөдөлмөрийн яармаг-2021” арга хэмжээний хүрээнд ажил хайгч, ажлын байрны захиалга бүртгэл, ажлын байрны зуучлал, ажил мэргэжлийн зөвлөгөө
6. Оролцогч байгууллагуудын олон нийтэд хандсан арга хэмжээ, хууль тогтоомж, төсөл хөтөлбөрийн танилцуулга мэдээлэл, үйлчилгээ, мах, сүүний түргэвчилсэн шинжилгээ
Ерөнхий зохион байгуулагч:
• Аймгийн Засаг даргын Тамгын газар
• “Хүнс хөдөө аж ахуйн газар”
• “Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар”
• “Стандарт, хэмжилзүйн хэлтэс”
• МҮХАҮТ-ын Дархан-Уул аймаг дахь салбар танхим
Хамтран зохион байгуулагч:
• Аймгийн Мал эмнэлгийн газар
• Аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар
• Аймгийн Мэргэжлийн хяналтын газар
• Сумдын Засаг даргын тамгын газар
• Аймгийн Мэдээлэл технологийн алба
• Дархан-Уул аймгийн Ажил олгогч эздийн холбоо