Монгол улсын Үндсэн хуулийг
1924.11.26 /6 бүлэг 50 зүйлтэй/
1940.06.30 /12 бүлэг 95 зүйлтэй/
1960.07.06 /10 бүлэг 94 зүйлтэй/
1992.01.13 /6 бүлэг 70 зүйлтэй/
дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан байдаг.
Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн /1992 оны/ төслийг батлахад Бүгд найрамдах Монгол Ард улсын Ардын их хурлын 430 депутат 1992 оны арваннэгдүгээр сарын 11-ээс 1992 оны нэгдүгээр сарын 13 -ыг дуустал хоёр сар гаруй хугацаанд цэц оюунаа дайчлан ажилласан байна.
БНМАУ-ын Ардын их хурлын 1992 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай хууль баталж, Монгол улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэж байхаар тогтоожээ.
Туурга тусгаар Монголын ард түмэндээ шинэ Үндсэн хуулиа баталсны 31 жилийн ой болон "Үндсэн хуулийн өдөр"-ийн мэнд дэвшүүлье!