Стандарт хэмжил зүйн газар, Санхүүгийн зохицуулах хороотой хамтарсан цахим сургалтыг Улаанбаатар хот, 21 аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн сорьцын хяналтын улсын байцаагч, үнэт металл, эрдэнийн чулуу, түүгээр хийсэн эдлэлийн худалдаа, түрээслүүлэгч, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа иргэн, хуулийн этгээдүүдэд 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтын эхэнд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй үнэт металл, үнэт чулууны худалдаа эрхлэгч нарт сорьцын хяналтын улсын байцаагч бөгөөд ахлах мэргэжилтэн 21 иргэн, аж ахуй нэгжид холбогдох хууль, дүрэм, журмыг танилцуулан сорьцын хяналт шалгалтын талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн.
Хамтарсан цахим сургалтад Санхүүгийн зохицуулах хорооноос салбарын товч танилцуулга, Үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, бүртгэлтэй холбоотой анхаарах асуудал, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа, Зайны болон газар дээрх хяналт шалгалт, анхаарах асуудлаар, Стандарт хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын газраас үнэт эдлэлийн сорьцын талаар, Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн үндэсний холбооноос үйл ажиллагааны танилцуулга хийгдсэн бөгөөд цаашид хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.