Стандарт, хэмжил зүйн газар нь дотоод нөөц боломжоо ашиглан орон нутгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсүүдэд шаардлагатай компьютер, ажлын эталон, лабораторийн тоног төхөөрөмжийг нийлүүлж улсын хэмжээнд хэмжлийн нэгдмэл байдлыг хангах ажлыг зохих түвшинд сайжруулан ажиллаж байгаа билээ. Дархан -Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Б.Цэвээндоржид эталон тоног төхөөрөмж болон ширээний компьютерыг хүлээлгэн өгсөнд Стандарт, Хэмжилзүйн газрын удирдлагууд та бүхэндээ талархлаа.