Аймгийн хэмжээнд хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй томоохон 40 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудтай 4 удаагийн уулзалт зохион байгуулж, хэлтсийн үйл ажиллагаа, салбарын хууль, тогтоомжийг товч танилцуулж, бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хуурамч бүтээгдэхүүнээс сэргийлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор тохирлын баталгаанд хамрагдаж, тохирлын гэрчилгээ авсан аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд "Гэрчлэх тэмдэг" олгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.