Тус хэлтэс нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 420 дугаар тогтоолоор баталсан 2024 оны хяналт шалгалтын төлөвлөгөө, салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 12/10 дугаар удирдамжийн дагуу Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт хүнсний бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын савласан бүтээгдэхүүний тоон хэмжээнд хийх хэмжил зүйн хяналт шалгалтыг эхлүүлээд байна.
Монгол үндэстний уламжлалт “Цагаан сар”-ын баяр болох гэж байгаатай холбоотойгоор хүнсний зах, худалдааны төв, супермаркетуудад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг жижиглэнгээр савлаж хэрэглэгчдэд өргөнөөр худалдаалж байна. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах үүднээс:
1. Савласан бүтээгдэхүүний шошгын мэдээлэл холбогдох стандартын шаардлага хангаж байгаа эсэх
2. Тухайн бүтээгдэхүүн нь хаяг, шошгод тэмдэглэгдсэн цэвэр жиндээ хүрч байгаа эсэх, зөвшөөрөгдөх хэлбэлзлийн утгыг стандартын дагуу тэмдэглэсэн эсэх
3. Худалдаа үйлчилгээнд ашиглаж байгаа хэмжих хэрэгсэл нь загварыг баталсан гэрчилгээтэй, шалгалт баталгаажуулалтад хамрагдсан, лац ломбо хөндөгдсөн эсэх зэрэг үйл ажиллагаанд Хэмжил зүйн тухай хууль болон холбогдох стандартын дагуу болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтыг эхлүүлээд байна. Шалгалтаар 25 зөрчил илрүүлж, зөрчлийг арилгах тухай 5 заалт бүхий 1 албан шаардлагыг хүргүүлээд байна.