"Стандарт-Таны амьдралын баталгаа" 14 хоногийн аяны хүрээнд "Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль"ийг хэрэгжүүлдэг төрийн болон төрийн бус 40 гаруй ААНБ-ыг хамруулан тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар Хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт: Дархан-Уул аймгийн ХОХБТХ-ийн дарга П.Батсүх, Дархан, Орхон, Шарын гол, Хонгор сумдын ЗДТГ, Хүнс Хөдөө Аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар болон Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон ААНБ ын төлөөллүүд оролцож санал хүсэлтээ ирүүлэв.