Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх аймгийн орон тооны бус баталгаажуулалтын зөвлөлийн 2022 оны 11 дүгээр хурал 2022 оны 09-р сарын 19-ний өдөр хуралдав. Нийт 2 аж ахуйн нэгжийн 2 нэр төрлийн бүтээгдэхүүн, 5 үйлчилгээний газарт тохирлын үнэлгээ хийж, стандартын шаардлага хангаагүй 1 үйлчилгээний газрыг хойшлууллаа. Шаардлагын хэмжээнд үнэлэгдсэн 2 аж ахуйн нэгжийн 2 бүтээгдэхүүн, 4 үйлчилгээний газрын тохирлын үнэлгээний дүнг баталгаажуулалтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, тохирлын гэрчилгээг олгохоор шийдвэрлэлээ.![](https://masm.gov.mn/da/images/news/1663651854_306726989_415128974035947_9055044540021574247_n.jpg)
![](https://masm.gov.mn/da/images/news/1663651854_306726989_415128974035947_9055044540021574247_n.jpg)
![](https://masm.gov.mn/da/images/news/1663652104_307417153_442912994324882_306889705116358714_n.jpg)